Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулууныг АТГ-т шалгуулахаар шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

"Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг ЭЦА-ныхан өнгөрсөн сарын 21-нээс хойш шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаар харьяалал тогтоон АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ. Гуравдугаар сарын сүүлчээр Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорын байгууллагаар харьяалал тогтоолгохоор хууль сахиулагчид хандсан бөгөөд АТГ-т өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна. Түүнийг "Багануур" ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт "Тавилан" гэх компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан ААН-ийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. "Тавилан" ХХК нь 2019 онд "Багануур" ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, "Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих" тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан юм.

"Тавилан" ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан "Алтаргана" хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж эхэлсэн билээ.

Г.Равжаа

Дархлаажуулалтын цэгүүд 16 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 16 цаг хүртэл ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.