Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад эрсдэлийн хязгаарлалтыг давуулан харилцах, хадгаламжийн дийлэнх хувийг байршуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 47 секунд
Гэрэл зуругийг mpa.mn

Хөгжлийн банканд хийсэн 2016 оны шалгалттай холбоотой нууцын зэрэглэлтэй байсан дүгнэлтийг Засгийн газраас ил болгосон. Үүнтэй холбогдуулан UBN.MN сайтын уг шалгалтаар илэрсэн харилцах, хадгаламжийг хэрхэн журам зөрчиж нэр бүхий хоёр компаниуд давуу байдалтайгаар байршуулж байсан талаарх эхний мэдээллийг хүргэж байна.

2016 онд Хөгжлийн банкны нийт харилцах, хадгаламжийн 86 хувь нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банканд байршиж байжээ

Хөгжлийн банкны хадгаламжийг банкуудад байршуулах, татан төвлөрүүлэхдээ гүйцэтгэх захирлын гаргасан журмын дагуу байршуулах ёстой. Гэвч шалгалтын явцад дээрх онуудад Хөгжлийн банкны удирдлагууд хадгаламжийг зохих журмын дагуу байршуулаагүй байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Тодруулбал, арилжааны арав гаруй банканд хадгаламж байршуулахдаа 2015, 2016 онуудад Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банканд хадгаламжийн дийлэнх хувийг байршуулсан. 2015 онд эрсдэлийн хязгаарын дүнгээс Улаанбаатар хотын банканд байршуулсан харилцах, хадгаламж хагас жилийн байдлаар 186.4 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсан. Хадгаламж байршуулалт хагас жилээр ийм хэмжээний хэтрэлттэй байхад Хөгжлийн банкны Актив пассивын удирдлагын газар болон Актив пассивын удирдлагын хорооноос хадгаламжаа бууруулах, журмын хүрээнд арга хэмжээ аваагүйн улмаас 2015 оны жилийн эцэст хязгаарлалтын дүнгээс 159.3 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн Улаанбаатар хотын банканд байршуулсан байжээ.

Уг нь бусад банкуудад байршиж байсан хадгаламжийг нэмэх боломжтой байтал Улаанбаатар хотын банк, болон Капитал, Чингис хаан банканд харилцах, хадгаламжийн хэмжээг хэтрүүлэн ийнхүү байршуулсаар байсан нь Хөгжлийн банкны эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсээр байв.

Тэгвэл 2016 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан нийт харилцах хадгаламж 706.8 тэрбум төгрөг. Үүний 242.1 тэрбум төгрөг Улаанбаатар хотын банканд, 366.2 тэрбум төгрөг Худалдаа Хөгжлийн банканд байршсан байх жишээтэй. Нийт банкуудад байршсан харилцах, хадгаламжийн дүн 706.8 тэрбум байхад үүний 86 хувь нь буюу 608.3 тэрбум төгрөг нь зөвхөн дээрх хоёр банканд байршжээ. Гэтэл бусад арав гаруй арилжааны банкуудад ердөө 98.5 тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж байршуулжээ. Энэ бол 2016 оны хэмжээнд банкуудад байршуулсан харилцах, хадгаламжийн нийт дүнгийн ердөө 14 хувь юм.

2016 онд Хөгжлийн банканд хийгдсэн ажлын хэсгийн шалгалтын тайлангаас... /Нууцаас гарсан материал/

Мөн шалгалтын үеэр 2016 онд арилжааны банкуудын санхүүгийн эрсдэлийг тооцон гаргасан банканд байршуулах боломжит хадгаламжийн хязгаарыг давуулан Улаанбаатар хотын банк 149.8 тэрбум төгрөг, Худалдаа Хөгжлийн банк 8.5 тэрбум төгрөг, Чингис хаан банк 5.6 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсан байжээ.

Шалгалтын ажлын хэсгээс гаргасан энэ дүгнэлт болон бусад баримтыг харахад 2015-2016 онд Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан эрхмүүд Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк тэргүүтэй нэр бүхий банкуудад бусдаас давуу боломж олгож хадгаламжийн дийлэнх хувийг байршуулсан байгаа юм. Мөн хадгаламжийн эрсдэлийн хязгаарыг дүнгээс хэтрүүлсэн эдгээр банкуудаас харилцах, хадгаламжаа эргүүлэн татах үйлдэл хийгээгүй. Эргүүлэх татах чиглэлд АПУГ-ын захирлын шийдвэр, АПУХороооны шийдвэр гаргаагүй байгаа нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гаргасан А-16 тоот журмыг зөрсөн байжээ.

Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд ба "Сахал" хочит Д.Эрдэнэбилэг

Эндээс хадгаламжийн хэмжээг хэтрүүлсэн, эргүүлэн татаагүй тухайн цаг үед хэн, хэн Хөгжлийн банкийг удирдаж байсан бэ гэдэг асуулт анхаарал татах нь зүйн хэрэг. Тэгвэл 2014-2016 он хүртэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД асан Б.Шинэбаатар ажиллаж байсан. Гүйцэтгэх захирлаар тус яамны сайд байсан Н.Батбаярын зөвлөхийг хийж байсан Н.Мөнхбат ажиллаж байсан юм. Эдгээр хүмүүсийг одоо саатуулан шалгаж байгаа. Өмнө нь хэрэг нь шүүхээр орж хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарч, зарим үндэслэл нь хэрэгсэхгүй болж байв.

Мөн Б.Шинэбаатар нь Эрдэнэтийн 49 талаас тус үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар томилогдож байсан гэх зүйл тухайн үедээ яригдаж байсан. Б.Шинэбаатар гэх эрхэм нь “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой компаниуд болох Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хийсэн үнийн дүнг хөндөхгүй байх заалттай гэрээг Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг байхгүйд өөрчилж ган бөөрөнцөг худалдаж авах мөнгөн дүнг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ашигтай байж болохуйцаар нэмэгдүүлж, гэрээг шинэчилсэн гэх хэрэгт буруутгагдаж байсан. Мөн Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллогын, хяналтын газрын дарга байхад Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмент үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийг төлөөлөн оролцуулахаар Сангийн сайд Б.Болор нууц тушаалаараа томилсон байдаг. Энэ тушаал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдээллийг хийхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан юм.

Эдгээрээс гадна Хөгжлийн банкны томоохон чанаргүй зээлдэгчдийн нэг Кью Эс Си компаниас Эрдэнэт үйлдвэрт белаз худалдах санал явуулахдаа Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар томилогдоод байсан Б.Шинэбаатарын нэр дээр бичсэн баримтууд байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар нь “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг ажиллаж байсан. Кью Эс Си гэх компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах “ажиллагаанд” оролцсон гэх мэдээллийг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос гурван жилийн өмнө мэдээлж байв.

Сонирхлын зөрчилтэй байж болохуйц Ц.Даваасүрэн гишүүнийг Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгээс ХАСЪЯ
Сонирхлын зөрчилтэй байж болохуйц Ц.Даваасүрэн гишүүнийг Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгээс ХАСЪЯ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.