Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Синцитиал вирус нь хоруу чанар өндөртэй, 2 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвдөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 48 секунд

Сүүлийн өдрүүдэд томуу төст өвчний гаралт ихсэж байгаагаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа талаар албаныхан мэдээлж буй. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийн дунд цахилгаан менингет болон синцитиал вирус тархаж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс анхааруулж байгаа юм. Тухайлбал, амьсгалын замын синцитиал вирус нь амьсгалын доод зам, уушгинд хүрч, цочмог бронхиолит (амьсгалын доод замын үрэвсэл) үүсгэдэг хатгалгаа аж. Тэгвэл синцитиал вирусийн талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаагаас тодрууллаа.

-Цахилгаан менингет өвчин бүртгэгдэж эхэлсэн энэ үед синцитиал вирусийн талаар сэрэмжлүүлгийг ЭМЯ-наас олон нийтэд хүргэсэн. Тус вирусийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Синцитиал вирус нь томуу төст өвчнийг үүсгэдэг вирусийн нэг. Ер томуу, томуу төст өвчнийг үүсгэдэг 200 гаруй вирус бий. RSV вирусийн талаар ганцхан энэ жил ярьж байгаа хэрэг биш. Цар тахалтай байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд томуугийн болон бусад томуу төст өвчний тохиолдлын тоо бараг бүртгэгдээгүй. Ганцхан Монгол Улсад бус дэлхийн бусад улс оронд ч цар тахлын нөлөөллөөс шалтгаалан эдгээр вирусууд байхгүй мэтээр тодорхойлогдохгүй байсан. Энэ жилийн хувьд ковид19-ийн өвчлөл намжих тийш хандаж байна. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн өвчлөлийн гол шалтгаан нь томуу төст өвчин болж байна. Тэр дундаа синцитиал вирус нь томуугийн вирусийн идэвхтэй нэмэгдэхийн өмнөх дэгдэлтийн хэлбэрээр гардаг. Буурах үед томуугийн бусад вирус орчилд орж хүн амын дундах өвчлөлийн шалтгаан болсноор синцитиал вирусийн дэгдэлт үүсдэг зүй тогтол ажиглагддаг. Энэ жил ч тухайн хандлага ажиглагдаж эхэллээ. Синцитиал вирус нь ялангуяа 2 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн зонхилох шалтгаан болдог.

-Хүндрэх эрсдэл хэр байдаг вэ?

-Синцитиал вирус нь хоруу чанар өндөртэй. Хоруу чанар өндөртэй гэдэг нь хурдан хугацаанд хүндрэлд хүргэдэг цаашилбал уушгины хатгалгаа, бронхилитийн эмнэлзүйн шинж тэмдгээр хүндрэх эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вирус судлалын лабораторид хийж буй шинжилгээнд томуугийн вирус маш цөөн тохиолдлын хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, томуугийн вирус орчилд ороогүй байгаа гэсэн үг. Вирус судлалын лабораторид хийж буй шинжилгээнд ковид19-өөс гадна синцитиал вирус зонхилон тодорхойлогдож байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад үүсч буй ачаалал нь синцитиал вирустэй холбоотой гэж бид үзэж байгаа. Энэхүү вирусээр ялангуяа 2 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвдөж байна. Ер нь 2 хүртэлх насны хүүхдүүд энэ вирусээр өвддөг гэдгийг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй.

-Синцитиал вирусийн эсрэг вакцин бий юу?

-Тус вирусийн эсрэг өвөрмөц дархлаажуулалт байхгүй. Тодруулбал, тус вирусийн эсрэг вакцин байхгүй гэсэн үг. Энэ вирусийн вакциныг үйлдвэрлэхээр дэлхийн улс орнууд ажиллаж байна.

-Тэгвэл синцитиал вирусээс бага насны хүүхдээ хамгаалахад урьдчилан сэргийлэх ямар алхмыг авах нь зөв бэ?

-Хаврын улирал ирсэн байна. Түүнчлэн цар тахлаас шалтгаалан хүүхдүүд гэрийн нөхцөлд их байсан. Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөн ч нэмэгдсэн. 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 70-80 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байна. Энэ нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаас гадна эцэг, эхчүүдийн анхаарал халамж чухал. Аливаа амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Ингэхдээ биеийн онцлог, дархлааны системээс хамааран хөнгөн тусах, хүндрэх хүн ч байдаг. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа угааж хэвших, тэжээллэг хүнс хэрэглэх, чийгтэй цэвэрлэгээ хийх, бага насны хүүхдүүдийг аль болох хөхөөр хооллох хэрэгтэй.

-Сүүлд авсан мэдээллээр энэ төрлийн вирусээр өвчилж байгаа хүүхдүүд хэр их байна. Тоон мэдээллээс хүргэвэл?

-Амьсгалын замын цочмог халдвараар өвчилж эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 85 хувь нь 9 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Үүний дотор 4 хүртэлх насны хүүхдүүд 76 орчим хувьтай байна. 4 хүртэлх насны хүүхдүүдийн дундах өвчлөл өнгөрсөн долоо хоногт 15 орчим хувиар нэмэгдсэн. Аймгууд болон дүүргүүдийн ачаалал нэмэгдэж, ихэвчлэн бага насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгэхээр эмнэлгийн байгууллагууд нь бэлэн байдлаа хангах, эцэг эхчүүд нь хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх шаардлагатай.

-Шинж тэмдгийн хувьд?

-PSV вирусийн үед илрэх шинж тэмдэг нь томуу төст өвчнийхтэй адилхан. Өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх, бачимдах, хүүхэд хөхөө хөхөж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

-Энэ төрлийн вирусээр өвчилж эмнэлгээс гарсаны дараагаар эцэг, эхчүүд нь юунд анхаарах ёстой вэ?

-Хүүхдийнхээ дархлааг сайжруулахад л анхаарах ёстой. Цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас өмсгөх, гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ хийх, олон нийт цугласан газраар явахгүй байх хэрэгтэй. Коронавируст халдварын үед ч бид ийм л зөвлөгөөг өгч байсан.

Вирусын циклийг дахин хэлье. Зарим вирус давамгайлж байгаа нөхцөлд бусад вирус сул болж эхэлдэг. RSV-ийн өвчлөл буурах үед өөр төрлийн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ийм л зүй тогтолтой байдаг.

ШУУД ҮЗЭХ:

May be an image of 1 person and text that says 'эPY мэндийн AM World Health Organization RSV амьсгалын замын синцитиал вирус 2-0OC доош насны хуухэд маш хундээр тусдаг халдварт вирус. евдсен бага насны хуухдийг ихэвчлэн эмнэлэгт хэвтэхэд хургэдэг. rѕу-ийн шинж тэмдгууд: урьдчилан сэргийлэх ΑÎÎÎ: нус гоожиж, найтаах ханиалгах амьсгалдавчдах амьсгал ÎÎÎÎÎ ойр ойрхон угаах цээж хонхолзох бүх гадаргууг халдваргуйжуулэх халуурах цочромтгой хоолны дуршил байдал нэмэгдэх буурах ваал дундаахэрэглэхзэсзайлсхийх евчтэй хумуустэй харьцахаа зайлсхийх хэрэв танд асуух зуйл байвал эерийгее болон хуухдуудээ HAMAP цагт вакцинд хамруулаарай 119 зевлегее аваарай!'

Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.