Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хулгайлах гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэн ажиллажээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсанг тус аймагт суух 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан байсныг илрүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд байрлуулсан “Toeota Сresta” маркийн автомашин хулгайлсан 32 настай эрэгтэй Э, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч хулгайлсан 36 настай эрэгтэй У нарыг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллаа явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Танилц: Нийслэлд энэ онд ашиглалтад орох гүүр, авто болон явган замууд
Танилц: Нийслэлд энэ онд ашиглалтад орох гүүр, авто болон явган замууд
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.