Бээжингийн өвлийн олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл одоогийн байдлаар медалийн чанарын үзүүлэлтээр гурван алтан медальтайгаар Швед Улс тэргүүн байранд бичигдэж байна. Шведийн тамирчид:
- Эрэгтэйчүүдийн чөлөөт цанын гулгалт
- Эмэгтэйчүүдийн уулын цанын гулгалт
- Эрэгтэйчүүдийн 5000 метрийн тэшүүрт уралдаан зэрэг төрлүүдэд алтан медаль хүртжээ.
Харин хоёрт Оросын олимпын хороо 2 алт 3 мөнгө 2 хүрэл медальтайгаар, гуравт Недерланд Улс 2 алт 2 мөнгө 1 хүрэл медальтайгаар бичигдэж байна.