Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Хяналт шалгалтын хуулиар хууль биелүүлэхийг албадан шаардана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг намрын чуулганаар баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мэдээллээ.
Тэрбээр "Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улс олон зуун хуулийг шинээр баталсан. 700 гаруй хууль байдаг гэж ярьдаг. Үүнээс гадна маш олон нэмэлт, өөрчлөлтүүдийг хийдэг. Тэгвэл дараагийн 30 жилд хэрхэн ажиллах талаар ярих нь зүйтэй. Хууль гаргах бол нэг хэрэг, хуулиа дагаж мөрдөж байгаа эсэх нь өөр хэрэг. Хуулийн биелэлтийн араас хэн, яаж явж байгаа талаар асуудал бол 30 жил ярьсан зүйл. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх том бодлого хэрэгжиж байгаа.

ҮХНӨ-өөр парламентыг хүчтэй болгох хоёр том заалт орсон. Нэг нь төрийн хараат бус аудитын байгууллагыг тусгайлан хуульчлах байсан бол нөгөө нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль юм. Сонгодог парламентын талаар хүмүүс тал талаас нь тайлбарлаж байна. Жинхэнэ сонгодог парламент гэдэг бол өндөр хөгжилтэй ардчилсан орнуудын хэм хэмжээ, жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг парламентыг л хэлж байгаа. Түүний нэг гол шинж нь парламентын хяналт шалгалтын үр нөлөөтэй, тусгай тогтолцоотой байх юм. Энэ хуулийн хүрээнд хууль биелүүлэхийг албадан шахан шаардана. Мөн алдаа гарч байвал засаж залруулна" гэв.

ЗГ: Танхимын сургалтыг II сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ
ЗГ: Танхимын сургалтыг II сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.