Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийт 30 гаруй асуудал хэлэлцэж буй бөгөөд коронавирусийн нөхцөл байдал, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын мэдээллээс гадна Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээл, алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар асуудлууд багтсан.
Тэгвэл дотоодод омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэхээр болжээ. Ингэхдээ хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр тогтсон аж.