Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 23 секунд

Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян- Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна.

Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтрэх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэрихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхээр болон хоёрдугаар
арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн днд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дундаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Ё.Отгонбаяр: Зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна
Ё.Отгонбаяр: Зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.