Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдок цэргийнхэнтэй хийсэн маргаантай хэлэлцээрийн дагуу албан тушаалдаа эргэн томилогдсон ч хэдхэн долоо хоногийн дараа огцрохоо мэдэгдлээ.
Армийнхан аравдугаар сард засгийн эрхийг булаан авч, ноён Хамдокийг гэрийн хорионд оруулсан ч эрх мэдлээ хуваах гэрээ байгуулсны дараа түүнийг эргүүлэн авчээ.
Тус улсад нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд жагсаал цуглааны үеэр хоёр хүн амиа алдаад байгаа юм.
Ноён Хамдок "Судан Улсын тусгаар тогтнолд заналхийлж буй аюултай эргэлтийн цэгт байна. Улс орныг гамшигаас хамгаалахын тулд болон зөвшилцөлд хүрэхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч амжилтад хүрсэнгүй" гэж хэлэв.