Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нидерланд Улсад хөл хорио тогтоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нидерланд Улсад омикрон хувилбарын улмаас хөл хорио тогтоож буйгаа зарласан байна. Мөн Их Британийн эрүүл мэндийн сайд Европт зул сарын баярын үеэр коронавирус халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй талаар мэдэгджээ.

Нидерланд Улсад нэгдүгээр сарын дунд үе хүртэл нэг айлд хамгийн ихдээ хоёр зочин урих хязгаар тогтооно гэж Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдэв.

Тэрбээр "Омикрон хувилбарын тав дахь давалгаанаас сэргийлэхийн тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Одоо арга хэмжээ авахгүй бол эмнэлгүүдэд зохицуулах боломжгүй нөхцөл үүсэж болзошгүй" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ
 
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.