Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЭҮК-оос “Хүний эрхийн үндэсний форум-2021” зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулах форумаар:

  • Иргэний болон улс төрийн эрх;
  • Эдийн засаг, нийгмийн эрх;
  • Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;
  • Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм.

Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх мэдэл ба хүний эрх”, “Хүний эрхийн төлөв байдал,” “Хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” зэргийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлнэ.

Үндэсний форумаас зөвлөмж гарган Улсын Их Хурал болон бусад холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ.

Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.