Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Өнөөдөр олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Хүний эрхийн үндэсний форум-2021” болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар форумд цахимаар оролцож, үг хэллээ.

Тэрбээр "УИХ-аас Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг нийгмийн хөгжлийн хурд, хүний эрхийг хамгаалах үндэслэл шаардлагад нийцүүлэн 2020 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ онд баталсан. ХЭҮК-ын дэргэд эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн болон хүний эрхийг хамгаалагчийн асуудал эрхэлсэн хоёр нэгжийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Шинэчлэн найруулсан хуулийн үзэл баримтлалд тулгуурлан комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар олон нийтийн хяналтын дор томилдог шинэчлэл тогтоолоо. Томилгоодыг олон нийтийн хяналт дор сонгон шалгаруулдаг болсон нь хүний эрхийг хангаж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Энэ удаагийн УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа зарласан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хүний эрхийн талаас нь үнэлгээ дүгнэлт хийж эхэлсэн. Энэ үнэлгээгээр 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байгааг тогтоосон. Эдгээрийг засаж, өөрчлөх ажлыг бид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.

ЭМЯ: 286 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа
ЭМЯ: 286 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.