Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 6 секунд

Энэ сарын 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүрнэ.

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус байна.

Түүнчлэн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Рокетс Нетсийг хожиж, долоо дараалсан ялалт байгуулаад байна
Рокетс Нетсийг хожиж, долоо дараалсан ялалт байгуулаад байна
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.