Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүний эрх, эрх чөлөө бол амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага юм“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Өнөөдөр олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” өнөөдөр Төрийн ордонд болж байна. “Хүний эрхийн үндэсний форум-2021”-ийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдрийн, нэг сарын, нэг жилийн, нэг Засгийн газрын үйл хэрэг огтоос биш. Харин амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага гэдгийг байнга санаж байх учиртай. Хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх асуудал юм.

Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах үүргийнхээ хүрээнд хүний эрхийг хамгаалах зөв зүйтэй санал санаачилгыг бүх талаар дэмжин ямагт хамтран ажиллах болно. Хүн бүр хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуунтай байж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ хором мөч бүр сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд