Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын дэд сайд М.Батбаяр Архангай, Булган аймагт ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутагт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон Бумбагар, Чин толгойн балгас, Дашинчилэн сумын нутаг Хар бухын балгас, Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Харганын дөрвөлжин, Өгийнуур сумын нутаг Тамирын улаан хошуу, Батцэнгэл сумын нутаг Талын гурван хэрэм зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудтай танилцан, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хадгалалт хамгаалалтын асуудлаар эрдэмтэн судлаачидтай санал солилцсон, үр дүнтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулав.

Мөн үеэр Өлзийт сумын Засаг дарга болон Архангай аймгийн Соёлын хэлтсийн удирдлага, албан хаагчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар хадгалагдан үлдсэн түүхийн олон үеийн дурсгалт газруудыг түшиглэн судалгаа, сурталчилгаа, мэдээллийн цогцолбор байгуулах төслийн талаар мэдээлэл өгч мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өглөө.

“Төв азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулах төслийн нээлт боллоо
“Төв азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулах төслийн нээлт боллоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.