Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар хэнийг сонгох асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, "Фантастик" продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа.
-Үндэсний их баяр наадмын найруулагчид ямар хүмүүс яригдаж байгаа вэ. Хэзээ сонгон шалгаруулах вэ?
-Энэ жил Үндэсний их баяр наадмын уламжилт хэлбэрээр зохион байгуулна. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар Шадар сайдын ахалдаг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллана. Түүнд дотор урлаг соёлын салбар хороо хуралдаж, Үндэсний их баяр наадмын найруулагчийг сонгоно. Бид нийт 19 хүний нэр гаргаад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд санал болгохоор тодорхойлсон байгаа.
-Сонгон шалгаруулалт хэзээ вэ?
-Баасан гарагт буюу энэ сарын 13-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдана. Энэ хорооны хуралд бид нэрсээ танилцуулж, улмаар Үндэсний их баяр наадмыг найруулах найруулагч тодорно.
-Баяр наадамд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Баасан гарагийн хурлаар батлагдах болов уу.