Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын дэд сайд М.Батбаяр Хэнтий аймагт ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Овоо сумдын соёлын байгууллагын бүтээн байгуулалтын явц, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, сумын соёлын төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдал болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Мөн үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд баригдаж буй музейн шинэ барилгын ажлын явцтай танилцан зарим дутуу ажлын гүйцэтгэлийг сайжруулахыг анхааруулав.

Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын соёлын төвийн өргөтгөл, их засварын нээлтийн арга хэмжээнд оролцож, Соёлын төвийн орчин, үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өглөө.

Ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуурын эргэн тойронд орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалтай танилцаж, газрын хөрсөн дээр ил гарсан чулуун сүх, хусуур, бэлдэц, ялтас, залтас, хугадас зэрэг шинэ чулуун зэвсгийн үеийн үлдэгдэл болон бүтэн ваар 1, ваарны хагархай зэрэг 100 гаруй олдворыг түүвэрлэн авч, Баян-Овоо сумын Соёлын төвд хүлээлгэн өглөө.

Үндэсний бичиг соёл, номын өдрүүд болж байна
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд болж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.