Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нидерландын эмнэлгүүд Хятадаас импортолсон 600,000 орчим маскыг буцаахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 45 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Маскнуудыг чанарын шаардлага хангаагүй гэж үзжээ.
  • Эрүүл мэндийн яамнаас явуулсан туршилтын үр дүнд ийм хариу гарчээ.
  • Зөвхөн Нидерланд улс буцаалт хийгээгүй юм байна.

Нидерландын эмнэлгүүд Хятадаас импортолсон 600,000 орчим маскыг буцаахаар болжээ. Тус маскнууд нь чанарын шаардлагыг хангаагүй учраас ийм шийдвэр гаргалаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Тус улсын эрүүл мэндийн яамнаас явуулсан туршилтын явцад Хятадаас ирсэн маскнуудын коронавирусийг шүүх чадваргүй болохыг тогтоосон аж. 

Нидерландын Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд:  "Хятадаас ирсэн 600 мянган маск нь наад захын шаардлага хангахгүй байгаа учраас буцааж өгөхөөс өөр арга байхгүй байна" хэмээн дурдсан байна. 

Нидерланд улсад нийт 9,762 хүн халдвар авснаас 639 хүн нас бараад байгаа аж. 3-р сарын эхээр тус улс даяар хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд бүх сургууль, олон нийтийн цугларах газруудыг хаасан юм. 

Гэхдээ ганцхан Нидерланд Хятадаас алдаатай бүтээгдэхүүн хүлээн авсангүй. Өнгөрсөн долоо хоногт Испани улсад хүлээлгэн өгсөн коронавирусийн тестний ердөө 30 хувь нь зөв оношлож байгаа  нь илэрсэн билээ. Мөн Чехийн эрүүл мэндийн яам Хятадаас ирсэн 200 мянган оношлуурын 80 хувь нь алдаатай байна гэж мэдэгдсэн байна. 

                                                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж: BBC

Хошин урлагийнхан нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулна
Хошин урлагийнхан нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.