Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зэргийг бүрэн хязгаарлах шийдвэр гараад байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 1-нд тохиох "Инээдмийн баяр"-ын өдрөөр хошин урлагийн продакшнууд нэгдэж, онлайн тоглолт зохион байгуулахаар болжээ.
"Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтонд "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.
Тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулна.