Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэллээ.
Тус цэцэрлэгийг БСШУЯ-наас баталсан жишиг зургийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга байхаар төлөвлөж, зураг төслийг нь гаргасан тус цэцэрлэгийг тоглоомын талбай, ногоон байгууламж, гадна талбайн иж бүрэн тохижилттой нь барьж байгуулах юм. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг “Дүрт уул” ХХК барьж гүйцэтгэн наймдугаар сарын 15 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
ИНЕГ-аас нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй өнөө жил салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү өөрийн эзэмшлийн талбайдаа барьж буй хүүхдийн цэцэрлэгийн барилга юм. Тун удахгүй усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барих бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.