Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгаарлалтад байгаа иргэдийн ачааг өнөөдрөөс олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд


Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг нислэн үйлдсэн дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

Ачаа олгох хуваарь:

  • 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
  • 2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно

                                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар 

Испани улсад нэг өдрийн дотор Covid-19 халдвараар 838 хүн нас барлаа
Испани улсад нэг өдрийн дотор Covid-19 халдвараар 838 хүн нас барлаа
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөж, нутгийн зүг мордлоо
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөж, нутгийн зүг мордлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.