Шинэ мутаци хувилбар ба вакцины үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцины үр нөлөө хэр байх талаар судалгааг вакцин үйлдвэрлэгч бүх орнууд хийж байна.
Шинэ хувилбарын эсрэг вакцины үр нөлөө хэр байх талаар судалгаа 14 хоногийн дараа гарах юм. Судлаачид нэмэлт тунгийн дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа улсуудад мутацийн халдварлах чадвар болон бусад нөлөөлөл бага байх магадлалтай гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлж байна. Иймээс иргэд вакцины нэмэлт тундаа хамрагдах нь шинэ мутациас сэргийлэх хамгийн анхны алхам юм" гэв.