Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шог зураач Цэвэгийн Байдыд Монгол Улсын Ардын зураач цол хүртээлээ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байдыд Монгол Улсын Ардын зураач цол хүртээлээ.

Тэрбээр Монголын соёл урлагийн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө уран зураг, зураасан зургийн салбарт мэргэшин, “Улаан од”, “Үнэн” сонин болон “Тоншуул” сэтгүүлд зураач, уран сайхны редактороор үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж байжээ.

Түүнчлэн Монголд анх удаа шог зургийн бие даасан үзэсгэлэнг гаргасан нь үзэгч олны таашаалд нийцэж, мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээсэн шог зургуудаараа үе үеийн залуу зураачдыг сурган хүмүүжүүлж, Монгол орны үзэсгэлэнт байгаль болон шог зургийн “Тэнгэр заяат нутаг минь”, “Их Монголын талд” “Наран дуулал” зэрэг олон арван үзэсгэлэнг дэглэж, БНХАУ, ЗХУ, Япон, Солонгос, АНУ, Итали, Франц, Англи, Алжир зэрэг улсад зохион байгуулагдсан олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчлан таниулсан байна.

Монгол Улсын гавьяат эмч Рүвжирийн Сандуйжавт Монгол Улсын Ардын эмч цол олголоо
Монгол Улсын гавьяат эмч Рүвжирийн Сандуйжавт Монгол Улсын Ардын эмч цол олголоо
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.