Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд халдвар авч байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд коронавирусийн тархалт ямар байгаа талаар мэдээлсэн юм. Тэрээр:

Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь Ковид-19 халдвар анх бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ингээд тус улсад нийт нас баралт 9134 боллоо.

Европ тивд халдвар голомтлон гарч буй улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эмнэлгийн ажилтнууд халдвар авах нь нэмэгдэж байна. Тухайлбал, Италид эрүүл мэндийн ажилтнуудын 8 орчим хувь нь халдвар авсан бол Испани улсад энэ үзүүлэлт 16,5 хувьтай байна.

Испанинд өнгөрсөн 24 цагийн дотор 769 хүн халдварын улмаас нас барснаар нийт нас баралт 4800 давлаа. Ялангуяа нийслэл Мадрид хотод халдвар эрчимтэй тархаж 2400 гаруй нас баралт бүртгэгдлээ. Үүнээс улбаалаад Мадрид хотод цогцос хадгалах үйлчилгээ хүндэрч байна. Тиймээс Мадрид хотын орон нутгийн засаг захиргаанаас Шүүхийн шинжилгээний хүрээлэнд зохицуулалт хийж, 200 орчим цогцосыг хадгалах төв бий болгохоор ажиллаж байна" гэсэн юм.

Харин АНУ-д халдвар эрчимтэй тархаж нийтдээ 100 мянга гаруй халдвар бүртгэгдсэн байна. БНХАУ-ын хувьд гадны улсаас импортлогдон орж ирэх халдвар нэмэгдэж байгаа тул өчигдөр шөнөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээж авахаа зогсоосон аж.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.