"Гэгээ цагаан ордон" нийтийн бүжгийн клуб 200 гаруй хүн хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байжээ. Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн уг мэдээллийн дагуу өчигдөр /2020.03.27/ 19.30 минутанд очиж хяналт, шалгалт хийн илрүүлсэн бөгөөд тус клубийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.
Хяналт, шалгалт үргэлжилж байгааг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээллээ.