Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-аас “Анна Каренина” жүжгийн нэг удаагийн тоглолтын орлогоо хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


УДЭТ-аас нэг өдрийн цалин болон "Анна Каренина" сонгодог жүжгийн нэг удаагийн тоглолтын орлого болох 15 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.

COVID-19-ийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа энэ цагт УДЭТ-ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив өргөжээ. 

УДЭТ-ын хамт олныг төлөөлж УДЭТ-ын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Уран бүтээл хэлтсийн дарга СТА С.Болд-Эрдэнэ нар дэлхийн театрын өдөр буюу 03-р сарын 27-ны өдөр батламжийг гардууллаа.


 

Баянхошуу, Бичигтийн боомтоор эрдэс баялгийн экспорт эхлүүлэхэд бэлэн биш гэж дүгнэжээ
Баянхошуу, Бичигтийн боомтоор эрдэс баялгийн экспорт эхлүүлэхэд бэлэн биш гэж дүгнэжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.