УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн дэд ажлын хэсэгт үүрэг, даалгавар өглөө.
Тэрбээр "Хэн ямар зөвшөөрөлтэйгөөр, ямар хууль тогтоомжийн дагуу Монголбанкны дэд ерөнхийлөгчийн компьютерт халдсан бэ. Түүнээс ямар үр дүн гарсан бэ. Хуулийн бус үйлдэл бол энэ хүнд ямар хариуцлага тооцох талаараа хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулна уу.
Хэрэв гадны компаниудаар дамжуулан Монголбанкны цахим сүлжээнд орсон бол төрийн аюулгүй байдалд хандаж байна гэсэн үг" гэв.