Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрөгч баасан гарагт ЭМЯ-наас Улаанбурхан өвчин гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн билээ.

Эргэн сануулахад, 2024.07.30-ний өдөр ХӨСҮТ-д Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 07-р сарын 31-ний өдөр лабораториор баталгаажсан аж.

Халдвар авсан хүн болох 47 настай эрэгтэй өнгөрсөн 07 дугаар сарын 20-ны өдөр Казакстан улсын Алмата хотоос Улаанбаатар хот руу шууд нислэгээр ирсэн бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсний улмаас ХӨСҮТ-д хүргэгдсэн.

Тодруулбал, халдварт өвчний эрсдэлийн үнэлгээг хийхэд дунд эрсдэлтэй гэж гарсан байна. Түүнчлэн халдвар авсан тухайн иргэний ойрын хавьтал болох 52 хүнийг илрүүлж, тэдгээрийн хамаарал бүхий нийт 100 гаруй хүнийг улаанбурханы эсрэг дархлаалжуулалтад хамруулж эхэлсэн талаар мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдөр 14:30 цагт улаанбурхан өвчний талаарх ээлжит мэдээллийг хүргэх аж.

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт E MONGOLIA системээр гаргах боломжгүй хүмүүс ойр байрлах цэцэрлэгт хандаж зөвлөгөө авах боломжтой
Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт E MONGOLIA системээр гаргах боломжгүй хүмүүс ойр байрлах цэцэрлэгт хандаж зөвлөгөө авах боломжтой
 
Нүүрсний экспорт  55.4 сая тоннд хүрч 372.5 сая ам.долларын орлого бүрдүүлжээ
Нүүрсний экспорт 55.4 сая тоннд хүрч 372.5 сая ам.долларын орлого бүрдүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.