“Хатгаатай хүүхэд бүр эмнэлэгт хэвтэхгүй“

Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн бага хурлыг хийлээ. Энэ үеэр өвчний хүндрэлийн шалтгаан урьдчилан сэргийлэлтийн талаар ЭХЭМҮТ-ийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч н.Ариунхишиг мэдээлэл өглөө. Түүний хэлснээр, томуу томуу төст өвчний дэгдэлт 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг. ХӨСҮТ-ийн 7 хоног тутмын судалгаа, мэдээллээр, томуу илрээгүй байгаа аж.

Томуу төст нь 200-300 төрлийн вирусээр үүсгэгддэг бөгөөд адиновирус, риновирус, сенсцуал вирус давамгай байгаа аж. Энэ төрлийн вирусийн гаралтай ханиад 2 хүртэл насны хүүхэд туссан бол хоолондоо муудах, хөхөндөө муудах, уйлагнаж тэврүүлэх үндсэн шинж тэмдэг илэрдэг. Үүнтэй холбоотой эмнэлгийн ачаалал ч бас нэмэгджээ. Мөн хатгаа болж буй шинж тэмдэгийн тухайд амьсгал олшрох, цээж хонхолцох, халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн үед харьяа дүүргийн өрхийн эмнэлэгт хандах шаардлагатай болохыг зөвлөв.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хавирганы нуман доогуур дотогш татагдахыг хэлдэг байна. Амьсгал олшрох гэдэг нь амьсгаадахыг хэлдэг бөгөөд эцэг эхчүүд энэ шинж тэмдгийг мэдэх шаардлагатай гэв. Тэрбээр “Хатгаа болгон эмнэлэгт хэвтэхгүй. Өрхийн эмч гурав хоногийн давтамжтай үзээд эдгэх боломжтой өвчин. Харин амьсгалын дутагдлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч үзэж хэвтэх эсэхийг шийднэ” гэлээ.

Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд манай шигшээ баг энэ сарын 21-нд Японы  багтай тоглоно
Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд манай шигшээ баг энэ сарын 21-нд Японы багтай тоглоно
 
ЦЕГ: “Усанд яваад ирье“ гээд гэрээсээ гараад 20 гаруй хоног сураггүй алга болсон хүүг PC тоглоомын газраас олсон
ЦЕГ: “Усанд яваад ирье“ гээд гэрээсээ гараад 20 гаруй хоног сураггүй алга болсон хүүг PC тоглоомын газраас олсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!