УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Та бүхний явуулж буй бодлого үндсээрээ буруу байна. Татвараа багасга. Энэ олон Төрийн өмчит компаниудаа хувьцаат компани болго. Олон яамаа багасга. 9 байхад л болно. Монгол 3 хүний 1 нь ядуу, 3 хүний хоёр нь ажилгүй байна. Энэ бол та бүхний ажлын үр дүн. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшлүүд өрсөлдөж байж ажлын байр бий болно. ХНХ-ын дэд сайд Баян-Өлгий аймгийн хүн байна уу. Яахаараа Баян-Өлгий аймагт халамж их байна вэ. Хамгийн олон групптэй, хамгийн их халамж авдаг хүн байдаг гэнэ. Татвар төлөгчдийн мөнгийг нэг аймаг руу цацаад байж болохгүй шүү дээ. Та бүхэн Монгол Улсыг дампууруулах бодлого явуулж байна" гэлээ.