Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаан банк, KFC байгууллагууд “Зайгаа барина уу“ тэмдэглэгээ байршуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хаан банк болон KFC түргэн хоолны сүлжээ ресторан нь ЭМЯ-ны уриалгыг хүлээн авч "Зайгаа барина уу" тэмдгийг байрлуулсан байна.

Тодруулбал, дэлхий дахинд тархаад буй аюулт тахлын хор хөнөөлөөс сэргийлэх зорилгоор ЭМЯ-ны зүгээс 1,5-2 метрийн зай барих уриалгыг гаргаад байгаа билээ. Гэсэн ч олон нийтийн газар, үйлчилгээний байгууллагуудад хүмүүсийн бөөгнөрөл үргэлж үүсдэг. Тиймээс Хаан банк болон KFC түргэн хоолны сүлжээ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү хүмүүс хоорондын зайг заасан тэмдэг байрлуулсан байна. ЭМЯ-ны зүгээс өнөөдөр өөрсдийн цахим хуудастаа дээрх 2 байгууллагад талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу бусад байгууллагуудад дараах уриалгыг гаргаад байна.

• Үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулах
• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй, гараас-гарт үйлчлэхээс татгалзах
• Үйлчилгээг цахимжуулах
• Банкны АТМ, карт уншигч төхөөрөмж, дэлгүүрийн сагс, цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул зэргийг 2 цаг тутамд сайтар арчиж цэвэрлэхийг уриалжээ.

Халуурч, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийжээ
Халуурч, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийжээ
 
Маргааш Улаанбаатарт -16 хэм хүйтэн, үүл багасна
Маргааш Улаанбаатарт -16 хэм хүйтэн, үүл багасна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.