НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийсэн. Халдварын дэгдэлтийн 269 тохиолдол байгаа бөгөөд 268 хүнээс коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Нийт ажиглалтад 2083 хүн байгаа юм.
Харин томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 бага насны хүүхэд байна.
Нийслэлийн 8 товчоодод 100 алба хаагч хяналт тандалтын ажил хийж байна. Өчигдөр өглөөний байдлаар товчоодоор нийт 14012 тээврийн хэрэгсэл, нийт 42357 иргэн хяналт тандалтад хамрагдан орж, гарчээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД: