Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар хөлөг онгоцноос гарсан эд зүйлс

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргасан.

Энэ үеэр Сүхбаатар хөлөг онгоц дотроос тэр үед хэрэглэж байсан сампин, хүрз, аяга, таваг, данх, жуух бичиг, баярын бичгийн хавтас, загасны лаазалсан мах гарч ирсэн байна. Загасны лаазалсан мах нь агаарт гарч ирснээс хойш 10 минутын дараа таг нь цөмөрч унасан гэнэ.

Мөн тэр үед онгоцонд хэрэглэж байсан 200 литрийн хоёр торх дүүрэн масло гарч ирснийг гялгар цаасаар ороож боон Хатгалаас 15 километрт байрлах хогийн цэгт булж устгасан байна. Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байна.

Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр шигдсэн. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн юм.

Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөжээ
Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.