Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмар Улс АНУ-ын сэтгүүлчийг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Цэргийн засаглалтай Мьянмар Улс Америкийн сэтгүүлчийг үймээн самуун, терроризмын хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр болсон талаар түүний өмгөөлөгч мэдэгдэв.

Frontier Myanmar сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан 37 настай АНУ-ын сэтгүүлч Дэнни Фенстер нь тавдугаар сард Янгон хотын олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдсан юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн дараа орон нутгийн олон арван сэтгүүлч баривчлагджээ.

Сэтгүүлч Фенстерийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 16-нд болох юм. Түүнийг цэргийн эсрэг үзэл санааг дэмжсэн, хууль бус эвлэлдэн нэгдэх, цагаачлалын хуулийг зөрчсөн гэх хэргээр шүүх юм.

Эх сурвалж: BBC

БШУЯ: Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс төлбөр, хураамж авдаггүй
БШУЯ: Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс төлбөр, хураамж авдаггүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.