Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ: Энэ сард 89 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихэр импортоор авах захиалга өгсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Энэ сард цагаан будаа 89 вагон, элсэн чихэр 70 вагон импортоор авахаар захиалга өгсөн. Одоогоор 16 вагоныг авсан. Одоо 37 вагон ачиж байна. Үлдсэн 106 вагоныг энэ сардаа багтааж авна. Цаашид ачаа тээврийг төмөр замаар авах үйл ажиллагааг эхлүүллээ. Илгээгч орнуудтай энэ ажлыг тогтворжуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байна.

Засгийн газраас Замын-Үүдээс гадна хоёр боомтоор сав баглаа боодол импортлох чиглэл өгсөн. Тиймээс Гашууншухайт, Ханги, бичигт боомтод Мэргэжлийн хяналтын хүнсний лаборатори байгууллаа. Энэ гурван боомтоор дамжуулж аж ахуй нэгжүүд хүнсний бүтээгдэхүүн болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүллээ" гэв.

“Улсдаа ач холбогдолтой, төрийн өмчид байх шаардлагатай ААН-үүдийн ЗГ бодлогоор дэмжиж ажиллана“
“Улсдаа ач холбогдолтой, төрийн өмчид байх шаардлагатай ААН-үүдийн ЗГ бодлогоор дэмжиж ажиллана“
 
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.