Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн өмчийн үйлдвэрийн газар, Төрийн өмчийн үйлдвэрийн оролцоотой газар, ААН-үүдэд бүтцийн өөрчлөлт хийх талаар мэдээлж байсан. Бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх саналаа өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Бүтцийн өөрчлөлтийг гурван чиглэлээр хийнэ. Эхний ээлжинд, стратегийн хувьд 100 хувь төрийн өмчид байх шаардлагатай.
Хоёрдугаарт, хувьцаат компани болох хэлбэрээр буюу бирж рүү олон нийтийн хяналтад оруулж, тухайн компанийг засаглал, эдийн засаг нийгмийн өгөөжийн хувьд сайжруулах юм.
Гуравдугаарт, эдийн засаг, нийгмийн өгөөжгүй бөгөөд цаашдаа төрийн өмчит байх шаардлагагүй гэсэн гурван ангиллаар бүтцийн өөрчлөлт хийнэ.
Стратегийн хувьд 100 хувь төрийн өмчид байх шаардлагатай, улсдаа чухал ач холбогдолтой ААН-үүдээ зарлаж, Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах танилцуулгаа хийсэн. Өнөөдрийн хувьд 30 гаран компани байна" гэлээ.