Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд COVID-19-ийн өвчлөл түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

ХБНГУ-ын COVID-19 өвчлөлийн түвшин нэмэгдэж, 100,000 оршин суугч тутамд 213.7 тохиолдол бүртгэгдэж байгаа нь тус улсын хувьд өмнө үзэгдээгүй дээд хэмжээнд хүрсэн талаар Роберт Кохын халдварт өвчний хүрээлэн (RKI) мэдэгдэв.

Герман Улсад хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард COVID-19-ийн хоёр дахь давалгааны үеэр хүнд нөхцөл байдал үүсэж байсан юм.

Нэг өдрийн дотор 21,832 шинэ халдвар бүртгэгдэж, долоо хоногийн өмнөхөөс 11,000 орчим тохиолдол нэмж бүртгэгдсэнээр COVID-19-ийн тохиолдол өдөр бүр нэмэгдсээр байна.

Германы Эрчимт эмчилгээний хүртээмжийн бүртгэлийн мэдээлснээр эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэх шаардлагатай COVID-19 өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр 2,687 болсон байна.

“Ай Ёо доктор“ нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ
“Ай Ёо доктор“ нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.