"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр эмчээр ажиллахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаар мэдэгдэв.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх боллоо. Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой #Ай Ёо Ток шоу-г хүргэхээр бэлтгэл ажил явагдаж дууслаа. Тун удахгүй зонхилон тохиолддог өвчлөлүүдийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан нэвтрүүлэг маань хүрэх болно. Мөн цаашид 7 хоног бүр та бүхэнтэйгээ лайв мэдээллэээрээ уулзаж байх болно" хэмээжээ.