Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс руу шинээр зорчих иргэдийн анхааралд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Япон улс бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар /3 хүртэл сар/ зорчих шаардлагатай гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэв. Тодруулбал, 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн

1.Бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар (3 хүртэл сар) зорчих шаардлагатай гадаад иргэд (бизнесийн зорилгоор томилолтоор зорчих гэж буй иргэд)

2.Урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий шинээр хилээр нэвтрэх гадаад иргэд (хувийн зардлаар суралцаж буй оюутан, ур чадварын дадлагажигч зэрэг) -ийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэв.
① болон ②-т хамаарах иргэд давын өмнө Япон талын хүлээн авагч байгууллагын хариуцаж буй ажилтантай холбогдож (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай.
Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй гадаад иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэхүү “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу.
Жич: Тус ЭСЯ-наас “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан сурагч, ур чадварын дадлагажигч зэрэгт визийн олголт хийх боломжгүй болно.

Эх сурвалж: Японы Элчин сайдын яам

Д.Сумъяабазар ҮҮХҮ-ийн сайд болсоноос хойш Эрдэнэт үйлдвэрийн ҮХО-ын банкин дахь хадгаламж 172 саяас 45 тэрбум болтлоо огцом өсчээ
Д.Сумъяабазар ҮҮХҮ-ийн сайд болсоноос хойш Эрдэнэт үйлдвэрийн ҮХО-ын банкин дахь хадгаламж 172 саяас 45 тэрбум болтлоо огцом өсчээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.