Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арваннэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Энэ наадамд 81 орчим орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөх бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцохоо мэдүүлжээ.

Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.

ОХУ-ын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
ОХУ-ын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!