Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баялгийн зохистой удирдлага“ хэлэлцүүлэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил болгосон. Монгол Улсын Соёлын яамнаас 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих, соёлын өвд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой 150 гаруй ажил зохион байгуулахаар төлөвлөн, үйл ажиллагааг олон нийтэд зориулан зохион байгуулж эхлээд байна.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “СОЁЛЫН ӨВ БА БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, БАЯЛГИЙН ЗОХИСТОЙ УДИРДЛАГА” хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвийн байранд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцоно.

Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.