Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадрал: Ойрын хугацаанд гурван тусгай нислэг хийж 700 орчим иргэдээ авчирна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал:  БНСУ өөрсдийн иргэдээ татаж авахаар хүсэлт гаргасан. БНСУ-ын тусгай нислэгийн онгоц энэ сарын 28-нд ирж манай улсад байгаа 200 орчим иргэдээ авна.

Олон улсын нислэгийг зогсоож, хөл хорио тогтоосонтой холбогдуулан манай улсын тусгай үүргийн онгоц хэд хэдэн нислэг хийж иргэдээ авчирсан. Харин гадаадад буй иргэдээс дахин тусгай нислэг хийлгэх хүсэлт ихээр ирсэн.

Иймд улсын онцгой комиссоос ойрын хугацаанд гурван удаагийн нислэг хийх шийдвэрийг гаргалаа. Эхний нислэгийг дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ руу хийнэ. Хоёр дахь нислэгийг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Япон улс руу хийнэ. Харин гурав дахь нислэгийг дөрөвдүгээр сарын 4-нд дахин БНСУ-ын Сөүл хот руу хийхээр боллоо.

Учир нь  эх орондоо ирэх хүсэлт гаргасан 4805 иргэнээс 2000 мянга гаруй иргэд нь БНСУ-аас хүсэлт гаргасан байна. Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарладаг байсан бол 21 хоног болгон өөрчилсөн. Түүнчлэн тусгай нислэгээр ирэх иргэд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөрөө төлж, тухайн улс орондоо шинжилгээ зайлшгүй өгөх шаардлагатай. Тус нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд онгоцонд суух эрх нээгдэнэ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа
Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Улаанбаатар инновацын төв"-д ажиллалаа
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.