Сангийн дэд сайд Х.Булгантуяа Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын харьяа Улаанбаатар инновацын төвд ажиллав.
Уулзалтаар тус газрын дарга Б.Мөнх-Оргил тус төвийн үйл ажиллагааг дэд сайдад танилцуулж, цаашид гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Мөн Улаанбаатар инновацын төвд бойжиж буй гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцжээ. Тухайлбал, "Замын унаа" аппликейшний Beeco, хүүхдийн контент үйлдвэрлэгч “Язгуур 2D анимэйшн” зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцан, цаашид дэмжин ажиллана гэдгээ дэд сайд илэрхийллээ.
Түүнчлэн энэ үеэр Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан станцыг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгөх тал дээр дэмжлэг үзүүлэхийг Сангийн дэд сайдаас хүслээ.