Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ-тай шүүхдэлцсэн “Лантуун дохио” ТББ анхан шатны шүүхэд ялалт байгуулав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 58 секунд

Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн "Лантуун дохио" ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард тус байгууллагаас ЗГ-ын наадмын тухай тогтоолын "Хурдан морины уралдаан" хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн байдаг. Тус нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцээд Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэжээ.

Шүүхэд ялалт байгуулж, хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоосноор унаач хүүхдийн сэтгэл санаа болон бие махбод, амь насаараа хохирсон нийт хүүхдүүдийн эрхийг сэргээх бүхий л боломж бүрдэнэ гэж Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр мэдээллээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байсан.

Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан ч наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан.

Иймд хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн юм" гэв.

171 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтад:

"Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавируснний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд даалгасугай" гэжээ.

МОНГОЛБАНК: ХХБ-ны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбилэг Хаан банкны хувьцааг авсан гэх мэдээлэл байхгүй
МОНГОЛБАНК: ХХБ-ны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбилэг Хаан банкны хувьцааг авсан гэх мэдээлэл байхгүй
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.