Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ-ийн эмч нар “Ид шидийн орон-2” төвийн хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 39 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн бямба гарагт “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд ажиллажээ.

Энэ өдөр нийт 35 хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байна.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд гарын бэлэг хүргэж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулахаар болжээ.

ГССҮТ-өөс 03 дугаар сарын 30-ны өдөр тохиох “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяныг зохион байгуулсан байна. Тус аяны хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох чиглэлээр олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж буй юм байна.

Энэ дагуу 03 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажилласан бөгөөд улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд үзлэг оношлогоо хийжээ.

Э.Батшугар: Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголоор бид дараагийн Хөгжлийн банкны шинэ жишгийг тогтоож өглөө
Э.Батшугар: Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголоор бид дараагийн Хөгжлийн банкны шинэ жишгийг тогтоож өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.