Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хаан банкны тодорхой хувьцааг ХХБ-ны эзэмшигч Б.Эрдэнэбилэг гэдэг хүн авч байна. Үүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн оролцож байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд их явж байна. Үүнд Монголбанк тодорхой тайлбар өгнө үү"
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан банкыг анх 2003 онд хувьчилж байсан. 2003 хувьчилж байхад Японы хөрөнгө оруулагч 60 хувийг, Монголын хөрөнгө оруулагч 40 хувийг эзэмшээд бүртгэлтэй явж байсан. Хуулийн дагуу банкны хувьцаа эзэмшигч ил тод байх ёстой. Энэ дагуу тухайн банкны вэбсайт, Монголбанкны мэдээллийн санд ч байдаг. Банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл Улсын бүртгэлд байдаг. Уг мэдээллээр ХХБ-ны эзэмшигч Хаан банкны хувьцааг авсан гэх мэдээлэл байхгүй. Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. 5 хувиас илүү байж болохгүй гэсэн хууль хэвийн үйлчилж байгаа" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.