Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Даатгалын салбарт төр ингэж бүдүүлэг оролцож байсан түүх байхгүй“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 4 секунд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Жаргалмаа нарын 20 гишүүн "Жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төсөл" өргөн барьсан.

Тэгвэл уг хуулийн төсөл нь МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлого, хуулийн төсөл зэрэг бодлогын бүхий бичиг баримттай агуулга, зорилго нь эрс зөрчилдөж байна гэж Монголын даатгалын холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо, Монголын Хохирол Үнэлэгчдийн холбооноос үзжээ.

Тэд "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих” ёстой гэдгийг “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх” нь хуралд дөнгөж нэг сарын өмнө онцолсон.

УИХ-ын 2021 оны намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Улсын их хурал нь хэлэлцэх хуулийн хүрээнд бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн нүдээр хуулийн орчинг сайжруулах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх, Ковидын дараах эрсдэлийг даван туулж эдийн засгийн шинэ сэргэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн цоо шинэ үр ашигтай хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн Газар, намуудын бүлгүүд ч санал нэгдэж байгаа...” гэж илтгэн, эдийн засгийн реформыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгох ёстой. Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна" гэж хурлын индэр дээрээс нийт иргэд, олон нийт, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдад зарласан"

Гэтэл энэ бодлогын эсрэг хуулийн төсөл өргөн баригдаад явж буйг даатгалын салбарын бүх оролцогчид цочирдон жигшин хүлээж авч байна. Дөнгөж нэг сарын өмнө зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын зорилго, агуулгаас тэс эсрэг, “шинэ ухралтын эдийн засаг, санхүү” гэж нэрлэхээр хуулийг санаачлан хэлэлцүүлж байгааг даатгалын салбарын бүх оролцогчид эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Дэлхий дээр 400 гаруй жил хөгжиж буй даатгалын салбарт төр ингэж бүдүүлэг оролцож байсан түүх байдаггүй бөгөөд эрсдлийн удирдлагыг хувийн хэвшлийн даатгагчид амжилттай хэрэгжүүлдэг олон улсын жишиг, туршлага бэлээхэн байна. Монголын даатгалын компаниуд эхнээсээ олон нийтийн нээлттэй компани болж, дотоодын хөрөнгийн зах зээл дээр институшнл хөрөнгө оруулагч болж, санхүүгийн зах зээлийн үндсэн хөдөлгүүр болох алхмаа амжилттай хийсэн.

Үүгээр зогсохгүй ирэх 10 жилдээ багтан олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн, дэлхийн дэвжээнд гарах бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн. Энэ бүх үйл ажиллагаа зах зээлийн сонгодог зарчим, төрийн оролцоо, хязгаарлалтгүй цэвэр өрсөлдөөний суурь дээр хийгддэг гэдгийг энд тодруулан дурдмаар байна.

“Жолоочийн даатгалын тухай хууль” 2012 оноос хэрэгжиж ирснээс өнөөдрийг хүртэл зам тээврийн ослоос учирсан 230 гаруй мянган тохиолдолд 121,9 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын салбар нөхөн төлбөрт олгосон байна. Түүнчлэн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон бусад хэлбэрийн даатгалын андеррайтинг буюу гэрээ байгуулах процесс болон нөхөн төлбөрийн үйл ажиллагааг даатгалын компаниуд цахимжуулж, даатгуулагч зайнаас даатгалын үйлчилгээг авах боломжийг хангаж ажиллаж байгаагийн тод жишээ нь цар тахлын үед буюу 2020 оны 11-р сарын 11-нээс 2021 оны 3-р сарын 31-нийг хүртэлх буюу дөрвөн сарын хугацаанд даатгалын салбар нийт 21,542 даатгалын тохиолдолд 14,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэсний 35% нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамаарч байна.

Энэ нь зөвхөн нөхөн төлбөрийн дүн бөгөөд Даатгалын салбарын хувьд даатгалын хураамж нь цэвэр хураамж, үйл ажиллагааны зардал, ашигт ажиллагаа гэж хуваарилагддаг зарчимтай. Даатгалын компани нь Даатгалын тухай хууль болон Санхүүгийн Зохицуулах Хорооны багц зохицуулалтын журмын хүрээнд даатгалын нөөц сан байгуулдаг бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг “салгаж” авч улстөр хийн, мэргэжлийн салбарын үйл ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад илтэд буруугаар тайлбарлаж, худал мэдээлэл түгээж, түүнийгээ хуулийн үзэл баримтлал, тандан судалгаанд тусган өргөн барьж байгаа нь үнэхээр ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулъя" гэлээ.

Энэ долоо хоногт гурван өдөр амарна
Энэ долоо хоногт гурван өдөр амарна
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.