Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: МАН даатгалын 14 компанийн эздийн эрх ашгийг хамгаалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан нарын гишүүдийн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МАН-ын бүлэг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн. Тус асуудалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "МАН даатгалын 14 компанийн эздийн барьцаанд орж, худалдагдсан байна. Энэ хуулийг дэмжих бодолтой байсан. 14 даатгалын компани есөн жилийн хугацаанд ажиллаж, 230 тэрбум төгрөг олсон. Үүний 110 тэрбумыг нь нөхөн олговорт өгсөн. Өөрөөр хэлбэл, 120 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан компани гэсэн үг. Энэ бол албан журмын даатгал. Даатгалын компаниуд төрийн механизмыг ашиглаж 230 тэрбум төгрөгийг хуримтлуулж аваад, үүнээс их хэмжээний ашиг хийж байгаа нь шударга бус. Өнөөдөр манай улсад багадаа нэг сая машин байгаа. Сая жолооч нарын хувь, хувьсгалын өмчийг бус 14 компанийн эздийн эрх ашгийг хамгаалж байна. Энэ дунд гадаад даатгалын компаниуд ч байгаа. Үүнд төр зохицуулалт хийх ёстой. Албан журмын даатгал ашгийн бус байх ёстой. Жолооч нарын эрсдлийг хамгаалахгүй байгаа явдал нь капитализмын эсрэг хууль болно. УИХ-ын чуулганаар дахин авч хэлэлцэх ёстой.

Санхүүгийн зохицуулах хороог өмөөрмөөр байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хороог даатгалын компаниуд лоббидож дарамталж байгаад хууль бусаар зөвшөөрөл авсан. Санхүүгийн зохицуулах хороо сайн дурын даатгалын зөвшөөрөл л өгөх ёстой. Албан журмын даатгалын зөвшөөрөл өгөх ёсгүй. Хуулиа хүртэл зөрччихсөн байна. Би Үндсэн хуулийн цэцэд хандана. МАН-ыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Рио Тинтогийн өмнө сөгддөг байсан бол даатгалын компаниудын өмнө сөгдөж байгаа МАН-ын бүлэг барьцаалагдсан гэдгээ нотоллоо" гэв.

“Энэ сарын 19-ний Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч явуулахгүй“
“Энэ сарын 19-ний Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч явуулахгүй“
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.