Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай“ хуулийг ДЭМЖИХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

МАН-ын бүлэг өнөөдөр бүлгийн хурлаараа хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Хэдий эдийн засаг хэцүү байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Төсөвтэй холбоотой асуудалд Ерөнхий сайд гурван чиглэлээр мэдээлэл хийсэн.

Нэгдүгээрт, эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх

Хоёрдугаарт, Хүний эрхийг хангах чиглэлд Засгийн газар, УИХ тодорхой чиглэлд анхаарах

Гуравдугаарт, Авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газар тодорхой ажил хийх хэрэгтэй гэсэн мэдээлэлтэй нь холбогдуулан МАН-ын бүлэг хэлэлцсэн. Уг асуудлыг бүлгээр хэлэлцсэн.

Хоёрдугаарт, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Энэ хуулийг хэлэлцэх явцад гишүүд нэлээн шүүмжилж талцсан. Тиймээс энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх нь зүйтэй гэж УИХ-ын чуулганаас завсарлага авч, бүлгийн хурлаар хэлэлцсэн.

Энэхүү хууль нь хоёр чиглэлээс бүрдсэн. Нэг нь, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал.

Хоёрдахь нь, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх холбоотой асуудал бий. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцээд гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр чуулганаар энэ хуулийг хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Учир нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил орчим болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байна. Тиймээс хувийн хэвшлийн зүгээр явж байгаа ажлыг төрд авах нь зохимжгүй юм гэж МАН-ын бүлэг үзсэн" гэлээ.

Д.Ганбат: АН-ын асуудлаар бүлэг байр суурь илэрхийлэхгүй
Д.Ганбат: АН-ын асуудлаар бүлэг байр суурь илэрхийлэхгүй
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.