Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 вирусийн үед Джагермейстерийг халдваргүйжүүлэгч бодисоор ашиглахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Германы Брауншвейг Клиник бүс нутгийнхаа архины үйлдвэрүүдээс спирт нийлүүлэн, халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэж байна.
  • Тус эмнэлэг нь ариутгалын бодис үйлдвэрлэхдээ Доод Саксоний холбогдох компаниудаас 100,000 литр архи авчээ.
  • Тэдгээрийн тал хувийг нь Джагермейстерийн үйлдвэрээс авсан байна.

Дэлхий дахинд Ковид-19-ийн нөлөөгөөр онцгой нөхцөл байдал үүсч, халдваргүйжүүлэгч бодисууд хомсдолд ороод байгаа билээ.Тэгвэл Германы Брауншвейг Клиник эмнэлэг бүс нутгийнхаа архины үйлдвэрүүдээс спирт нийлүүлэн, өөрсдөө түргэн хугацаанд халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэн, ашиглаж байгаа аж. Тодруулбал, Брауншвейг эмнэлэг нь ариутгалын бодис үйлдвэрлэх зорилгоор Доод Саксоний компаниудаас 100,000 литр архи авсан байна.

Тэдгээрийн тал хувийг нь Вольфенбюттелийн спирт үйлдвэрлэгч Джагермейстерийн үйлдвэрээс авсан байна. Харин үлдсэн 50,000 литр архийг Доод Саксон мужийн нийслэл болох Ганновер хотын KWST химийн компаниас авчээ.

Энэ талаар Брауншвейг Клиникийн менежер Андреас Гёфферт “Бид сүүлийн үед бий болоод буй онцгой нөхцөл байдлын улмаас анх удаа өөрсдөө спиртээр ариутгалын бодис үйлдвэрлэж байна. Ийнхүү бид өөрсдийн үйлдвэрлэлээр эмнэлгийнхээ ариутгалын бодисыг хангаж байна” хэмээн ярьжээ.

Дэвсгэр мэдээлэл: Герман улсад одоогоор Ковид-19-ийн 32,991 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 159 хүн нас барсан байна.
Д.Нямхүү: Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй
Д.Нямхүү: Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.